Шууд Chart

Швейцар агаарын орон зайн тодорхой хэсгүүдээ хаана

2021-06-12 11:45:58

Швейцарийн эрх баригчид зургаадугаар сарын 16-ны өдөр Женев хотноо ОХУ, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт болох гэж байгаатай холбоотойгоор агаарын орон зайн тодорхой хэсгүүдийг хаахаар төлөвлөсөн байна. Энэ тухай Швейцарийн Засгийн газраас албан ёсоор мэдээлээд байна.

Өчигдөр болсон Швейцарийн Холбооны зөвлөл буюу засгийн газрын хуралдаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын уулзалтын үеэр агаарын орон зайг ашиглахад тодорхой түр хязгаарлалт тогтоохыг дэмжсэн байна.

Энэ дагуу зургаадугаар сарын 15-17-ны хооронд нийслэл хотын агаарын орон зайд нислэг хийхийг хориглохоор төлөвлөсөн байна. Швейцарийн тал дээд уулзалтын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг одооноос авч байна. Тус улсын иргэний хамгаалалтын албаны ажилтнууд Ла Гранц хүрээлэнгийн хоёр талд өргөст тор тавьж эхэлсэн байна. Мөн ойролцоо нь тавьсан автомашинуудыг шилжүүлэн ачиж эхэлжээ.

Женев хотын эрх баригчид өндөр дээд уулзалт зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч оршин суугчдад хүндрэл учруулж байгаадаа албан ёсоор уучлал гуйж ойлгон хүлээн авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байна.

Аюулгүйн бүсийг тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зүгээс гомдол, санал их ирж байгаагийн хариуд дээрх мэдэгдлийг хийсэн байна. Дээд уулзалт зохион байгуулахтай холбоотойгоор Женев нуурын эрэг дагуух газар нутаг, Ла Гранж болон О вив цэцэрлэгт хүрээлэнгүүдийг аюулгүйн бүсэд оруулсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швейцар агаарын орон зайн тодорхой хэсгүүдээ хаана   
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй