Шууд Chart

Этиопт 5.5 сая хүн хүнсний хомсдолд ороод байна

2021-06-12 11:50:39

Этиопт хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлэж хүн амынх нь 70 гаруй хувь буюу 5.5 сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийнхөн анхааруулж байна. Сүүлийн 10 гаруй жил дэх хамгийн хүнд хүмүүнлэгийн хямралаас болж олон зуун мянган хүн өлсгөлөнгийн ирмэгт хүрээд байгаа юм байна.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийнхний мэдээлж байгаагаар ойрын саруудад шаардлагатай тусламжийг илгээхгүй бол тус улсад 400 гаруй мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэхээр байгаа юм байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Этиопийн хойд нутагт засгийн газрын хүчин болон Тыграй автономит бүс нутгийн удирдагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Үүнээс болж олон ферм устаж үр тарианыхаа нөөцийг ч алдсаныг НҮБ-аас сануулж байна.

Хэдийгээр цэргийн ажиллагааг 11 дүгээр сарын сүүлчээр зогсоосноо зарласан ч зэвсэгт мөргөлдөөн үе үе гарсаар байна. Дайны хөлөөс олон мянган иргэн зугтан дүрвэснээс болж хүмүүнлэгийн тусламж хүргэх ажилд хүндрэл бэрхшээл учруулж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Этиопт 5.5 сая хүн хүнсний хомсдолд ороод байна   
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй