Шууд Chart

АНУ-ын “JBS” компани хакеруудад 11 сая ам.доллар төлснөө хүлээн зөвшөөрчээ

2021-06-12 12:02:20

Дэлхийд томоохонд тооцогддог АНУ-ын мах боловсруулах “JBS” компани ноцтой кибер халдлагын хор хохирлыг арилгахын тулд хакеруудад 11 сая ам.доллар төлснөө хүлээн зөвшөөрсөн байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө хакеруудын халдлагаас болж Канад, Австрали дахь салбар үйлдвэрүүдийнх нь үйл ажиллагаа доголдож, зогсоход хүрсэн юм.

Тэгвэл тус компанийн Америк дахь салбар үйлдвэрийн тэргүүн Андре Ногейра "The Wall Street Journal"-д өгсөн ярилцлагынхаа үеэр хакеруудад төлбөр төлсөн нь хүнд ч зөв шийдвэр байсан гэж мэдэгдсэн байна. Компанийн удирдлагууд хакеруудын шаардсан ёсоор биткойноор шилжүүлэг хийсэн байна. Кибер халдлагаас болж Америкийн үхрийн махны нийлүүлэлтийн 4-ний нэг хувийг эзэлдэг “JBS”-ийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн байна. Үүнээс болж махны нийлүүлэлт саатаж Америкийн зах зээл дээрх үхрийн махны үнэ эрс өсөх эрсдэл үүсч байсан учир шуурхай арга хэмжээ авахад хүрсэн байна. 

Түүнчлэн АНУ-ын "Колонайл Пайплайн" компанийн тэргүүн Жозеф Блаунт түлш дамжуулах хоолойн үйл ажиллагааг зогсооход хүргэсэн хакеруудын бүлэглэлд 4.4 сая ам.доллартай тэнцэх криптовалют төлсөн нь амаргүй ч зөв шийдвэр байсан гэдгийг Сенатын хорооны сонсголд оролцох үеэрээ илэрхийлсэн байна. Тэрбээр юун түрүүнд улс орны ашиг сонирхлыг тэргүүнд тавьж эрчим хүчний салбарт 39 жил ажиллахдаа хамгийн хүнд шийдвэрийг тэгэхэд гаргаснаа хүлээсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сард гарсан кибер халдлагаас болж Зүүн эргийн түлшний нийлүүлэлт тасалдаж бензины хомсдол үүсч, үнэ нь ч эрс өсч байсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын “JBS” компани хакеруудад 11 сая ам.доллар төлснөө хүлээн зөвшөөрчээ   
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй