Шууд Chart

Европт "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтын түвшин хангалтгүй байна

2021-06-12 12:16:32

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Европт ирэх намар цар тахлын эсрэг ээлжит давлагаа үүсэхээс сэргийлэхэд чиглэгдсэн "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтын түвшин хангалтгүй байгааг анхааруулж байна. Тус байгууллагын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге Энэтхэгт анх илрүүлсэн халдвар ихээр тараах чадвартай коронавирусний шинэ хувилбарын халдвар Европт дахин давлагаа үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.

Европын ихэнх улс оронд хорио цээрийн дэглэмүүдээ сулруулж, олон нийтийн уулзалт, хурал зохион байгуулж, хилийн чанад руу аялахыг зөвшөөрч эхэлж байгааг тэрбээр сануулсан юм. Үүний хамтаар Европын нийт хүн амын ердөө 30 хувь л вакцины эхний тунг хийлгэсэн байгаагийн дээр 17 хувь нь бүрэн тундаа хамрагдсан байгаа нь чамлалттай үзүүлэлт гэдгийг онцолсон байна.

Европын бүс нутагт цар тахлын шинэ давлагаа үүсэхээс сэргийлэхийн тулд насанд хүрсэн хүн амынхаа 80 гаруй хувийг вакцины бүрэн тунд хамруулах шаардлагатай. Гэвч өнөөдөр энэ зорилтод хүрэхэд хол байгааг тэрбээр мэдэгдсэн байна.

Европын улс орнуудад хүн амаа вакцинжуулах аян өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлсэн юм. Тухайн үед Европын эмийн агентлагаас Пфайзер, Бионтехийн вакциныг хүн амаа дархлаажуулахад яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг олгосон байсан. Одоо харин Европт ашиглаж байгаа вакцины төрөл нэмэгдээд байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европт "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтын түвшин хангалтгүй байна   
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй