Шууд Chart

Москвад коронавирусний халдварын тархалт нэмэгджээ

2021-06-12 12:26:50

ОХУ-ын нийслэл Москвад коронавирусний халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдээд байна. Өчигдөр халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 5245-аар нэмэгдсэн нь өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болоод байна.

Тус улсад коронавирусний цар тахал эхэлснээс хойш нийт 1.2 сая хүн энэ вирусний халдвар аваад байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авсан хүмүүс өвчнөө хүндрүүлж байж эмнэлэгт хандаж байгааг анхааруулж байна. Мөн халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй байгааг анхааруулж вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Москва хотын эрх баригчид халдвараас сэргийлэхийн тулд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа байнга ариутгахыг уриалж байна. Өөрийгөө болон гэр бүл ойр дотныхныгоо хамгаалахын тулд вакциндаа шуурхай хамрагдах шаардлагатай байгааг Москва хотын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн орлогч дарга анхааруулсан байна.

Сүүлийн мэдээгээр ОХУ-ын нийслэл Москва хотын 60-аас дээш настай нийт 660 мянган оршин суугч коронавирусний эсрэг вакцинд хамрагдаад буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москвад коронавирусний халдварын тархалт нэмэгджээ   
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй