Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмиратын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2021-06-21 17:53:53

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 6 дугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг дурдав. Мөн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, саяхан АНЭУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв.

Элчин сайд Абдулла Аль-Тинижи Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль Нахъян-аас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ирүүлсэн захидлыг гардуулж, Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ удахгүй нээгдэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Дубай ЭКСПО-д өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмиратын Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй