
Бразил улсад вакцинжуулалтын ажил удаашралтай явагдаж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Бразил улсын эрүүл мэндийн албаныхан улсад нь коронавирусээр нас барсан хүний тоо 500 мянгад хүрсэн талаар бямба гарагт албан ёсоор мэдээлсэн байна. Тус улс шинэ коронавирусээс үүдэлтэй нийт нас баралтын тоогоор АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрт орж байна. Өдөрт дунджаар 72 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа бол нас баралт өдөрт 2000-д хүрчээ.
Олон улсын зарим хэвлэл Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонура иргэдийг амны хаалт зүүхийг шаардах, хөл хөдөлгөөнийг багасгах зэрэг халдварыг бууруулахын эсрэг наад захын арга хэмжээ авахгүй байна гэж мэдээлсэн байна.
Тус улсын улс төрийн сөрөг хүчнийхэн бямба гарагт жагсаал цуглаан зохион байгуулжээ. Рио Де Жанейро тэргүүтэй олон хотод болсон жагсаалд оролцогчид өнөөгийн Засгийн газрын цар тахлын эсрэг бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж, шүүмжилсэн байна.
Бразилд коронавирусээр нас барсан хүний тоо хагас сая давлаа | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.