Шууд Chart

Никол Пашинян Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хашна

2021-06-22 15:16:51

юм. Энэ сонгуулийн дүн гарч, тус улсын түр Ерөнхий сайд Никол Пашиняны нам ялалт байгуулсан байна. Ингэснээр Никол Пашинян  Засгийг газрыг шинээр бүрдүүлж, албан ёсоор Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой болоод байна.

Энэ удаагийн Арменийн парламентын сонгуульд нийт 25 улс төрийн нам, эвсэл оролцсон. Түр Ерөнхий сайдаар ажиллаж байсан Пашиняны тэргүүлдэг Civil Contract нам 53 хувийн буюу олонхын саналыг авч ялалт байгуулсан бол Ерөнхийлөгч асан Роберт Кочаряны нам 21 хувийн саналаар хоёрдугаарт эрэмбэлэгджээ. 

Тус улсын иргэд сонгуулийн талаар ийн сэтгэгдэл хуваалцсан байна.

Банкны ажилтан Сероб Кепикян “Дажгүй, шударга сонгууль болсон гэж бодож байна.  Иргэд сонголтоороо санаа бодлоо илэрхийллээ. Армени улсад тун цөөн удаа шударга сонгууль болж байсан. Тэдний нэг нь энэ удаагийнх гэж бодож байна”.

Багш Анна Шахгельдян “Би сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаа.  Өнөөдрийнхөөс өөр үр дүн гарна гэж найдаж байсан юм. Пашинян байх үед сайхан ирээдүй харагдахгүй байна”. 

Армени, Азербайжан улс Уулын Карабахыг булаалдаж, зургаан долоо хоногийн хугацаанд зэвсэгт мөргөлдөөн өрнөсөн юм. Газар нутгийн маргаанаас үүдэлтэй энэхүү зэвсэгт мөргөлдөөнд цэг тавих энхийн хэлэлцээрийг талууд байгуулаад байгаа. Харин Никол Пашинян түр Ерөнхий сайдаар ажиллаж байх үед байгуулагдсан энэхүү эвлэрлийн гэрээнд сэтгэл дундуур байгаагаа Армений иргэд болон зарим улс төрийн хүчин илэрхийлж, өнгөрсөн саруудад жагсаал цуглаан өрнүүлж байлаа. Үүнээс үүдэн Пашинян парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Харин түүний тэргүүлдэг улс төрийн хүчин сонгуульд ийнхүү ялалт байгууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Никол Пашинян Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хашна  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй