Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2021-06-22 15:47:28

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг БНПУ-ын Засгийн газар Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо дахин нээж байгаад баяр хүргээд хоёр орны эдийн засгийн харилцаа, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсролын хэлхээ холбоог идэвхжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд К.Бойко энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар танилцуулсан байна.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 3104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй