Шууд Chart

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инноваци, технологийн шинэтгэл хийж байна

2021-06-24 15:39:32

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Төрийн албаны шинэтгэл - инноваци, технологийн ямар онцлогтой хэрэгжиж байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Баатарсайхан, газар, агентлагийн удирдлагууд, салбарын төлөөлөл оролцлоо.

Цаашдаа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр нэмэгдүүлэх, гадаадад дотоодод салбарын захиалга, тэтгэлгээр суралцсан мэргэжилтнүүдийг төрийн албанд нь тогтвортой ажиллуулах, сахилга хариуцлагыг нь сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцууллаа.

Бүх шатанд шинэ санал санаачилгыг дэмжиж, дижитал технологийн дэвшлийг ашиглан, инноваци нэвтрүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлж, дата өгөгдөлд үндэслэсэн салбарын бодлогын шинэчлэлдээ хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт хийж, төрийн албанд шинэ мэдлэг, сэтгэлгээ бий болгох ажлын онцлогийн талаар хэлэлцэж зөвлөлдлөө.

Эх сурвалж: УУХҮЯ

 

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инноваци, технологийн шинэтгэл хийж байна   
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй