Шууд Chart

Монгол Улсын худалдааг дэмжих ТРАМ төслийн хаалтын арга хэмжээ болов

2021-06-24 17:48:47

Европын Холбооны дэмжлэгтэй 2017 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжсэн Монголын худалдааг дэмжих -ТРАМ төсөл 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдөр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж хаалтын хурлаа зохион байгуулав. Төслийн хаалтын арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад худалдааны бодлого хариуцсан сайдын хувьд ТРАМ төслийн гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортыг дэмжих чиглэлээр гүйцэтгэсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, ТРАМ төсөл Монгол Улс, ЕХ-ны түншлэл, хамтын ажиллагаа, Монгол Улсын хөгжлийн үйл явцад ЕХ-ноос үзүүлж байгаа дэмжлэгийн нэг тод жишээ болж, үр дүнтэй хэрэгжсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Хаалтын хурлын үеэр төслийн гурван бүрэлдэхүүн хэсэг болох худалдааны бодлого, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортын кластерийн сэдвээр панел хэлэлцүүлэг хийж, Берлин хотод үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын Мэдээлэл, худалдааг дэмжих төвийг албан ёсоор нээх арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Гадаад худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, худалдааны хариу арга хэмжээний зохицуулалтыг нэвтрүүлэхэд төслөөс мэргэжил, арга зүйн зөвлөлгөө үзүүлсний дүнд Засгийн газар “Хамгаалалтын арга хэмжээний тухай журам”-ыг баталсан билээ.

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, үндэсний чадавх, мөн мэдлэг мэдээллийг бий болгоход ТРАМ төсөл үр дүнгээ өгсөн. Энэ нь Монгол Улс хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхэд суурь нөхцөл болно гэж үзэж байна.

ТРАМ төсөл экспортын кластерийг хөгжүүлэх, экспортын шинэ боломж нөөцийг нээж илрүүлэх, мөн төр, бизнесийн түншлэлийг идэвхжүүлэх чиглэлээр сайн туршлага, жишгийг болгосон. 


Монгол Улсын худалдааг дэмжих ТРАМ төслийн хаалтын арга хэмжээ болов   
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй