Шууд Chart

Б.Буджаргал зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байна

2021-06-25 10:59:00

780–1300 орчим км замыг зургаагаас арав хоногт туулдаг хэт холын зайн гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш. Энэ спортын тамирчдыг хэт холын зайн гүйлтийн олон улсын тэмцээний долоон удаагийн аварга Бямбаагийн Буджаргал ранкаараа дэлхийд тэргүүлдэг.

Тэрбээр энэ сарын 20-26-нд АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотын "Petit national ice center"-т зохион байгуулагдаж буй зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байна. Уг тэмцээний оролцогчид АНУ-ын төдийгүй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох боломжтой учир хэт холын зайн гүйгчид, тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Б.Буджаргалын хувьд уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хоёр дахь удаагаа оролцож байна.

Ташрамд дуулгахад,.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Буджаргал зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байна  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй