Шууд Chart

“Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатон эхэллээ

2021-06-25 17:12:35

Цахим хакатонд аймаг, нийслэлээс нийт 26 баг 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Хакатоны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцов. Тэрбээр “Хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай боловсон хүчнийг бэлдэхэд хэвлэлийн салбар, сэтгүүлчидтэй хамтран ажиллах нь маш чухал. Үүнээс гадна манай улсад шинэлэг байдлаар зохион байгуулагдаж байгаа дата мэдээлэл, судалгаанд суурилсан контент бүтээх хакатон зохион байгуулж байгаа нь Манай МБС-ын салбарт чухал ач холбогдолтой. Бүх оролцогчдод амжилт хүсье. Шинэ санаа дэвшүүлсэн, олон нийтийн ойлголт, хандлагад нөлөөлөх бүтээлүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт талархсанаа илэрхийль ” гэв.

Мөн ХБНГУ-ын Элчин сайдын яамны байнгын төлөөлөгч Регина Рутенберг “Энэхүү цахим хакатон нь цуврал болон зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны 2 дахь ажил ба өнгөрсөн долоо хоногт ХНХЯ ГОУХА нийгэмлэгийн Түншлэлд суурилсан  техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлтэй хамтран сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулсан.

Мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой өгөгдөл, дата мэдээлэлд тулгуурласан контентууд боловсруулахаар зорьж буй салбарын мэргэжилтэн, дата шинжээч, судлаач, сэтгүүлч, дизайнер зэрэг олон чиглэлийн хүмүүсээс бүрдсэн багууд оролцож байгаад баяртай байна.

Бид өгөгдлийн эрэнд ажиллаж амьдарч байна. Өгөгдлийн сантай ажиллах нь бидэнд олон зүйлийн хариулт өгч асуудлыг шийдэхэд тусалдаг юм. Өнөөдөр цахим ертөнцөд маш их хэмжээний нээлттэй дата сангууд бүрэлдсэн байгаа. Бодит факт болон тоон өгөгдөлд үндэслэн нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг ил гарган хэлэлцэж олон нийтийн илүү сайн таниулах, ойлгуулах чухал үүргийг сэтгүүлчид гүйцэтгэдэг.

Аливаа хакатон нь нийгэм эдийн засгийн томоохон үр нөлөө үзүүлэх сэдвээр бичигддэг ба өнөөдрийн энэ МБ ба хөдөлмөрийн зах зээл сэдэвт хакатон нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.  Хөдөлмөрийн зах зээлийн дата судалгаанд үндэслэн хийсэн ажил болон мэдээлэл тань МБС ач холбогдол, хэрэгцээг таниулах үндэс болох боломжтой. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой өгөгдөл, мэдээлэлд тулгуурласан контентууд бий болно гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд Засгийн газрын стратеги ач холбогдол анхаарал, түншүүдийн дэмжлэг туслалцаа, салбарын бүх оролцогч талуудын хамтын хичээл зүтгэлээр маш их зүйл хийгдэж хөгжиж байна. Цаашид одоог хүртэл хийсэн зүйлдээ тулгуурлан хэрхэн Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй чадварлаг ажиллах хүчийг тогтвортой нийлүүлэх дараа дараагийн алхмыг боловсруулах явдал” гэсэн юм.

Хакатонд сэтгүүлч, нийтлэлч, контент бүтээгч, дизайнер, дата аналист, тухайн салбарыг сонирхон судлагч, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 26 баг эхний шатанд оролцож байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам


“Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатон эхэллээ  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй