Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2021-07-05 14:35:20

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч А.Хайкенсыг Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан 2021 оны долоодугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангаас манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд, тэр дундаа хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээрх Засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Суурин төлөөлөгч А.Хайкенсын удирдлага дор тус сангаас хэрэгжүүлсэн цар тахлын үед нийт ард иргэдийг вакцинжуулах, ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин био бэлдмэлийн төв агуулах шинээр барих болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулах зэрэг ажил нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

А.Хайкенс нь НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахын сацуу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үүсээд буй онцгой нөхцөл байдал, түүний сөрөг үр нөлөөг бууруулах, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгч ажилласан болохоо тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Сайд Б.Батцэцэг цаашдын ажилд үйлсэд нь амжилт хүсч, Суурин төлөөлөгч А.Хайкенсд ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардуулав.

Нидерланд Улсын иргэн А.Хайкенс 2017 онд манай улсад суух НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон ба өнгөрсөн 4 жилийн хугацаанд 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож ажиллажээ. Тэрбээр Азербайжан Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон ба манай улсад суух шинэ Суурин төлөөлөгчөөр Мьянмар Улсын иргэн Мио-Зин томилогдоод байна.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй