
“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд “Нислэгийн үед өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх” онол болон дадлагын сургалт “Зүрхний шигдээс, тархины цус харвалт”-ын яаралтай тусламж, “Амилуулах суурь тусламж”-ийн сургалтуудыг алслагдсан хоёр аймагт зохион байгуулах боллоо.
Сургалт Ховд, Увс аймгийн эмч, сувилагч нарыг хамруулна. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа сургалтад оролцож буй төлөөлөгчид болон эмч сувилагч нарт хандан, Нислэгийн үеийн яаралтай тусламж үйлчилгээний талаарх эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, Зүрхний шигдээс, тархины цус харвалтын үеийн яаралтай тусламж үзүүлэх ур чадварыг сайжруулах, Амилуулах суурь тусламжийн сургагч багш бэлтгэх зорилт тавин ажиллаж байгааг онцлон хэллээ.
Мөн багш нар нислэгийн яаралтай тусламж үйлчилгээний онолын лекцийг харилцан ярилцах, агаарын хөлөг онгоц дээр дадлага хийх, бодит нислэгт оролцох зэрэг хэлбэрүүдээр явуулна.
Зүрхний шигдээс, тархины цус харвалтын үеийн яаралтай тусламж үзүүлэх ур чадварын сургалтыг онол, лекцээр өгч, тохиолдол дээр ажиллах хэлбэрээр явуулна.
Амилуулах суурь тусламжийн сургалтыг онол, лекцээр өгч, сургалтын хэрэглэгдэхүүн, анхны тусламжийн эмнэлгийн хэрэгсэл, материал, муляж ашиглах, тохиолдол дээр ажиллах зэрэг хэлбэрүүдээр явуулах учир эмч, сувилагч нар маань анхааралтай сайн суралцаж дадлага туршлага болгон авч ажил мэргэжилдээ хэрэгжүүлэх хэрэгтэйг санууллаа.
Нислэгийн үед өвчтөнд үзүүлэх үйлчилгээг сайжруулна | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.