Шууд Chart

“Төмөр хүү”-гийн түүх

2021-07-14 10:45:27

Шведийн Стокгольм хотноо "Сар руу ширтэн суугаа хүү” буюу “Төмөр хүү”-гийн хөшөө бий. Энэ хөшөөг 1954 онд бүтээжээ. Өвдөгөө тэврээд тэнгэр ширтэн суух энэ хүүгийн төмөр хөшөө Стокхольмийн “Хуучин хот” буюу "Gamla stan"-нд байрладаг. Уран барималч Лисс Эрикссоны урласан 15 см-ийн өндөртэй Шведийн хамгийн жижиг энэ хөшөөг 1967 онд энэ газарт байршуулсан аж. Ингэхдээ Лиссийн нэрлэснээр хөшөөнд дүрслэгдсэн хүүг “Улле” (Olle) хэмээсэн байдаг.

Хөшөөний утга их энгийн. Уран барималчийн хувьд хүүхэд насныхаа дурсамжид зориулан энэ хөшөөг хийсэн бөгөөд тэрээр нойр хулжсан шөнө болгон орон дээрээ суугаад гэрэлгүй өрөөнийхөө цонхоор сар руу ширтэх дуртай жаал байсан гэнэ.

Өдгөө энэ бяцхан хөшөө Стокхольмийн төвд Эзэн хааны ордны урд хэсэгт орших “Finska kyrkan” буюу Финланд сүмийн хашаанд байрлаж байна. Уугуул иргэд болон жуулчдын хайрыг татаж байдаг “Улле” хүүг өхөөрдөн хүсэл биелүүлэгч хэмээн бэлгэдэж түүний толгойг зөөлөн илбэх нь элбэг.

Хөшөө байрлах тавцан дээр хүссэн хүмүүс нь зоосон мөнгө тавих бөгөөд амттан, чихэр "бэлэглэж" өвлийн улиралд зөвхөн түүнд зориулан нэхсэн өнгө, өнгийн дулаан малгай, ороолтоор “хувцасладаг” юм.









Нийтэлсэн: Р.Слава

“Төмөр хүү”-гийн түүх   
Үзсэн: 5362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй