
Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 17. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 18. Гар одтой, 7 улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Санчир гараг.. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр амьдралын эрч буурснаар байдал аюултай байх болно.Алдаа гаргах, үл ойлголцол гарч болзошгүй. Хониныхоны ихэмсэг байдал нь санаа амраахгүй байх болно. Улс төрийн шинжлэх ухаан, эрх зүй, археологи, эдийн засаг зэрэг шинжлэх ухаанд авьяасаа ашиглаж амбицаа өсгөхөд таатай.
Үхрийн орд (4/20-5/20): Шийдвэр гаргаж чадах дээд цэгтээ байж та шийдвэрийг хурдан гаргаж чадна. Тиймээс оюуны чадвар өндөр байж мэргэн санаа шийдвэр амархан ирнэ. Аливаа алдаа саадыг гярхай нүдээр олж харах боловч, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахаа дараа 7 хоног хүртэл хойшлуул. Хэцүү хүснэгт бөглөх , даалгавар биелүүлэх нь саадгүй.
Ихрийн орд (5/21-6/21): Зүрх сэттэлийн харьцаанд та онцгой аз хийморьтой байх өдөр. Энэ өдрийн эхлэлийг гэр бүлийнхэнтэйгээ угт. Эмчийн зааврыг ягштал баримтал. Урт хугацааны аялалд гарах, шинэ зүйл сонирхох, олонтой харьцах, хайрлаж дурлах, уран бүтээл туурвихад таатай өдөр. Та найздаа санхүүгийн туслалцаа шаардлагатай үед нуруутаа харуулах хүн биш.
Мэлхийн орд (6/22-7/22): Яаравчилах өдөр. Янз бүрийн хүмүүстэй уулзах уулзалтууд учир тоймоо алдаж, бүтэн жилийн дээд амжилтыг эвдэнэ. Танд аз жаргалын шувуухайг барьсан мэт сэтгэгдэл төрнө. Аялал жуулчлалд таатай. Та гэр бүлгүй бол одоо л яг гэр бүлийн амьдралаа зохиох цаг тань болж.
Арслангийн орд (7/23-8/22): Гайхалтай өдөр. Айдастай нүүр тулах нь айдсаа даван гарах арга зам юм. Та харанхуйгаас сэтгэл санаагаа аварснаар ухаарлын эх үндэсээ тавина. Зарим нэг нь нас барсан хүний тухай бодох болно. Гашуудлаа илэрхийлэх арга олох нь нөхцөл байдлаас гарах арга байх болно. Бясалгалын хөтөлбөр эхлүүлж, тархиа сэргээж амар. Дарамт болон сэтгэл зовоосон асуудлаа арилгах нь эрүүл аз жаргалтай амьдралыг авчирна.
Охины орд (8/23-9/22): Тууштай өдөр. Таны төсөөлөл бодож байснаас чинь илүүгээр таны сэтгэлгээг нээж өгнө. Өнөөдөр өөрийн зөн совиндоо бүү эргэлз, зөн совин чинь танд бүгдийг хэлээд өгнө. Өнөөдөр бас таны энэрэнгүй өрөвч сэтгэл чинь илүү их мэдрэмтгий байгаа учраас та сайн дурын ажилд хамрагдаж магадгүй. Оюутнууд ч бас хилийн чанадад сайн дурын ажилтнаар явах ажилд бүртгүүлж магадгүй. Эндээс таны нэр хүнд, ажил мэргэжил чинь өсөх боломж гарч ирнэ
Жинлүүрийн орд (9/23-10/22): Тааламжтай өдөр. Өөрийнхөөрөө гэртээ засвар хийж, зарим зүйлийг янзлах нь цагаа олно. Хэтэрхий их ажилтай болвол гадагш түр гаран салхинд алхаарай. Шинэ байр худалдан авах, зарах, байр түрээслэх, гэрээ байгуулах эсвэл өөрийн амьдарч байгаа орчиндоо ямар нэгэн зүйл худалдан авах байдлын дохиог од эрхэс танд энэ өдөр өгч байна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тааламжтай өдөр. Танай ордныхон өнөөдөр олон нийтийн анхааралд байна. Театр болон киноны ажилд оролцох нь таныг улам ч ихээр зоригжуулах болно. Театрын агентлагт ажиллах боломжоо судал. Хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үүсэж магадгүй. Өөдрөг үзэлтэй байж ирээдүй рүүгээ итгэлтэйгээр алх.
Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Аз жаргалтай харьцаа энэ долоо хоногийн төгсгөлийн чимэг байх нь. Таны амьдралын бусад хэсгүүдэд үүсэх хурцадмал байдлыг тайван сэтгэл тань намсгаж чадна. Харилцаа холбоогоо нээлттэй байлга. Ингэснээрээ ажил болон гэрийн асуудлууд амархан шийдэгдэнэ. Ганц бие нумынхан хэн нэгнийг гадагш гарахыг урих эсэхдээ эргэлзэнэ.
Матрын орд (12/22-1/19): Ээлтэй өдөр. Хэрвээ та аян замд хол явах гэж байгаа бол хөгжилтэй романтик өдөр байх вий. Өөрийн хүсч байсан зүйлээ худалдан авбал олз омогтой. Та бусдаас дэмжлэг туслалцаа амархан авч чадна. Харин бусдаас та яг юу хүсч байгаагаа сайн мэдэх нь зөв. Бүхий л талын нөхөрлөлийн харьцаа өөдрөг байна.
Хумхын орд (1/20-2/18): Идэвхитэй өдөр. Та ихийг хийх хүсэл эрмэлзэл хүч чадалаар дүүрэн байна. Эрүүл мэндээ анхаарч ажил амралтаа зохицуул. Оюун санаа хүч чадлаа гамна. Үдээс өмнө сайн найзуудтайгаа цагийг өнгөрөө. Хуучин харилцаагаа сэргээх сайхан боломж танд байна.
Загасны орд (2/19-3/20): Хүнд өдөр. Хэрвээ та жолоо барьж байгаа бол болгоомжтой бай. Учир нь та замын зөрчил гарган, торгуулж болзошгүй байна. Таны үйлдэл хийх чадвар сул тул аливаад хянуур байгтун. Та ажлаа удахгүй дуусгахаар төлөвлө. Хэт ачаалалтай ажиллах нь таны харьцаанд нөлөөлж болзошгүй. Аливаад хүлээцтэй байх нь өөрийгөө эвгүй байдалд оруулахаас хамгаална. Зарим хүмүүс хэт спортыг сонирхож магадгүй.
Өнөөдрийн зурхай /2014.05.17/ | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.