Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.18/

2014-05-18 07:33:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 18. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 19. Суулга одтой,, 6 цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Адъяа гараг.. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Мунхрахуй. Наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйл, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):   Одод асуудал бэрхшээлүүдийг цуглуулаад байлгүй эхэлсэн ажлаа дуусгахыг зөвлөж байна. Хэрэв та байнга нэр хүнд хөөх юм бол дэргэдээ байгаа аз жаргалыг алдаж магадгүй. Машин унаж хурдан давхих, бичиг баримтанд гарын үсэг зурах, шинэ ажил эхлүүлэх хэрэггүй.

 

Үхрийн орд (4/20-5/20):  Тайван өдөр. Амралтын өдрийн эхний хагасыг орондоо тайван хэвтэнгээ хийх ажил төлөвлөсөн төлөвлөгөөгөө эргэн харж эрэгцүүлэн өнгөрөө. Спортын үйл ажиллагаанд оролцогсод хүнд итгэл зүтгэл гаргасандаа баяртай байна. Хэрвээ та шинэ ажлын талаар зөн совинтой бол үүнийгээ дага, амжилтанд хүрнэ. Энэ нь таны санхүүг нэмэгдүүлж болзошгүй.
 

Ихрийн орд (5/21-6/21):    Холимог өдөр. Хайртай хүнтэйгаэ муудалцахад хүрвэл харилцан буулт хийж маргаанаа шийдвэрлэж болно. Нигүүлсэнгүй байж бусдын хүсэлтийг биелүүл. Мэргэжлийн үйл ажиллагаагаа зохицуулах гэж үй олон оролдлого хийнэ. Бизнес эрхлэгчид харилцаа холбоо тогтоохдоо болгоомжтой байж, сайн танихгүй түншүүдийнхээ амлалтад бүү итгэ.

Мэлхийн орд (6/22-7/22):  Өнөөдөр шинээр ажил эхлэхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эхэлсэн бүх ажлаа дуусгахыг хичээ. Эмэгтэй мэлхийнхэний бардам, өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл хувийн харилцаанд бий болсон хямралыг даван туулах эсвэл мухардмал байдлаас нэр төртэйгээр гарах боломжийг тэдэнд олгоно. Харин эрэгтэй нумуудад яаруу тэвдүү байдал гаргах, хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах хориотой.

Арслангийн орд (7/23-8/22):  Сунжирсан өдөр. Од эрхэсийн зүгээс та юу ч төлөвлөсөн бай сайнаар бүтэх бөгөөд мөн мөрөөдлөө илэрхийлэх боломжийг авчирна. Хайр сэтгэл хайж байсан ганц бие хүмүүс онцгой хайртай учрах нь. Эхлээд таны сонголт бүтэлгүйтэж болно. Гэвч бурханд итгэ, хүсч байгаа зүйлийг тань өгөх болно. Алдаршихад тохиромжтой үе ирж байна. Үдэшлэгийн урилга, хөгжилтэй нийллэг ар араасаа цуврах нь.
 

Охины орд (8/23-9/22): Сайхан өглөөг таал. Та хайртай хүнтэйгээ хангалттай хамт байх болно. хайр дурлалд сайхан өдөр. Од эрхэс таны гэр бүл, нэр төрд сайхан нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн асуудлууд үр дүнтэйгээ шийдвэрлэгдэнэ. Санал бодлоо илэрхийлэх уулзалтанд гэр бүлийн хүн бүрийг урь. Өдрийн төгсгөлд эв найрамдал зохцол нийцэлийг олж авсан байх болно.
 

Жинлүүрийн орд (9/23-10/22):  Хоёрдмол өдөр. Өглөөний нарны туяа таныг сэргэлэн цовоо байлгаж, энэ байдал бүтэн өдөржин үргэлжлэх болно. Үүний нөлөөлөл нь таныг биеийнхээ жинд анхаарлаа хандуулахыг сануулж байгаа бөгөөд учир нь та өнөөдөр хоол хүнсээр дүүрэн зүйлийн дунд байна. Гэртээ шоу цэнгээн зохиож байгаа жинлүүрийнхэн хэн нэгнээс тусламж хүлээн авна.

Хилэнцийн орд (10/23-11/21):  Сайн өдөр. Идэвхитэй байх нь улам таатай, сэтгэл хангалуун байдлыг бий болгоно. Сайн дурын ажил хийх нь таныг бусдад нөлөөлөх чадвартай болгоно. Хэрэгцээгүй зүйлд хэт их мөнгө зарцуулахаас татгалз. Хэрвээ далайн чандад аялах гэж байгаа бол вальютын ханшийг сайн судлаж, 2 өөр төрлийн вальют авч явах хэрэгтэй.

 

Нумын орд (11/22-12/21):  Та аливааг эерэг нүдээр харна. Хэрвээ та амарч чадах нөхцлийг хайж байгаа бол дуртай зүйлээ хийх нь таашаал авчирна. Завтай цагтаа, зурах, оёх зэргээр таатай зүйлийг хийх нь ирээдүйд таны түрийвчийг зузааруулна. Хүүхдүүдээ авч салхинд гарах юмуу үзвэр үйлчилгээ үзэх зэрэг нь танай гэр бүлийг улам жаргалтай болгоно.

 

Матрын орд (12/22-1/19):  Найз нөхдөөсөө дэмжлэг зөвлөгөө авахад таатай өдөр. Эсвэл та хэн нэгэн өөртөө таарах хүнийг ажилд авна. Найз нөхдийн хүрээ чинь тэлэх бөгөөд нэр нөлөөтэй хүмүүстэй ч танилцана. Та өөрийн ачааллаа хэтрүүлэхийн оронд бусдад хуваарилан өгөх нь зөв. Даатгал болон өмч хөрөнгөний хуваарилалтаар та дансаа багахан цэнэглэж амжина.

Хумхын орд (1/20-2/18):   Долоо хоногийн сүүлийн өдөр та маш завгүй байх нь. Өнөөдөр зөвхөн гэрийнхэнтэйгээ байхыг чухалчил. Та амралтаа төлөвлөх хэрэгтэй болсон байна. Хэт их ажлын ачааллаас болоод сэтгэл санааны тавгүйтэл тань гарахгүй байна. Эрүүл мэнддээ анхаар.

Загасны орд (2/19-3/20): Зөрчилтэй өдөр. Хайрын маргаан таны сэтгэлд гал авалцуулж, таны ар хойгуур болж байгаа бүхнийг төсөөлж бодоход хүргэнэ. Гэхдээ энэ бүхэн чинь ердөө л таны бодол шүү гэдгийг сана, уучилж өршөөх талаар бод, юу болсон учрыг ол. Хэрвээ уучилж болшгүй алдаа хийсэн байвал та хоёрын харилцаанд асуудал гарна. Та зарим шийдвэр гаргах хэрэгтэй ч болж магадгүй. Өмчийн маргаан үүсч болзошгүй.



Өнөөдрийн зурхай /2014.05.18/  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй