Шууд Chart

Монголын тамирчид маргааш олимпын зургаан төрөлд өрсөлдөнө

2021-07-23 19:49:07

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг цэнгэлийн манлай зуны XXXII олимпын наадам дэлхий нийтийг нөмөрсөн “Ковид-19” цар тахлын улмаас нэг жил хойшилсон ч, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ.

Хамгийн эхний тэмцээн Улаанбаатарын цагаар 07:30 цагт эхэлж, эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн, 12:00 цагт Э.Даваахүү нар цэц сорино.

Мөн жүдочдоос 48 кг-д М.Уранцэцэг, 60 кг-д Д.Амартүвшин нар барилдах бөгөөд хэсгийн барилдаан 10:00 цагт эхлэх юм. Харин ширээний теннисний тамирчдын тэмцээн 08:30 цагт эхлэх юм байна. Үүнээс гадна олимпын наадмын хоёр дахь өдөр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг Итали, Америкийн багтай тоглохоор болсон.

Түүнчлэн хуваарь ёсоор байт харвааны холимог хосын төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөнө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын тамирчид маргааш олимпын зургаан төрөлд өрсөлдөнө  
Үзсэн: 2054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй