Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш Кени улсын боксчинтой эхний тулаанаа хийнэ

2021-07-23 20:22:53

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын төрөлд оролцох Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга /2018/, Ази тивийн 2021 оны аварга, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар маргааш эрэгтэйчүүдийн 57 кг-д Кени улсын тамирчин Окоч Николас Оконготой эхний тулаанаа хийнэ.

Тулаан Улаанбаатарын цагаар энэ сарын 24-ний 19:51 цагт эхлэх бөгөөд түүний өрсөлдөгч Окоч Николас Оконго 38 настай ахмад боксчин учраас Э.Цэндбаатар оноогоор илүүрхэн ялах магадлал маш өндөр.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187,  эмэгтэйчүүдийн 5 жинд 102 боксчин, нийт 13 жинд 289 тамирчин энэ сарын 24-нөөс ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны  XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш Кени улсын боксчинтой эхний тулаанаа хийнэ  
Үзсэн: 2704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй