Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.19/

2014-05-19 05:06:17

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 19. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 20. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Энэ өдөр ажил хэргийн асуудал шийдэхэд ноцтой бэрхшээл үүсэх магадлалтай. Харин од эрхэс зогсохгүй байх эсвэл сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь.

 

 

Үхрийн орд (4/20-5/20):  Зөрчилтэй өдөр. Харилцаа холбооны бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба матөриаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт өгөхөөс татгалз. Оройд халуун сүү ууж унтах нь таны амралтанд дэм болно.


 

Ихрийн орд (5/21-6/21):    Өдөр тутмын ажлаас хөндийрөх хүсэл чинь өдөржин интөрнэтээр аялахад хүргэнэ. Хориотой үйл ажиллагаа санал болгох бололтой. Зохисгүй хайрын явдал, хууль бус үйл ажиллагаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэрэгт бүү оролц. Ирээдүйгээ хамгаал. Зарим ихрүүд хуримтлагдсан их ажилд дарагдаж магадгүй.



Мэлхийн орд (6/22-7/22):  Эерэг өдөр. Од эрхсийн байрлал урьдын адил ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэхгүй байх төлөвтэй. Харин материаллаг байдлаа дээшлүүлэх боломж олдоно. Тиймээс ямар ч ажлыг хийхдээ эхлээд унах ашгийнх нь талаар бодож үзээрэй. Энэ өдрийн тааламжтай хандлага танилын хүрээгээ түргэн бүтээх боломжийг олгох бололтой.

 

Арслангийн орд (7/23-8/22): Бүх зүйлийг түүртэлгүй даван туул. Тэсвэр тэвчээрээ ашиглан яг юу хийж чадах талаараа бод. Өөрийн аргаар бизнес эхлэж, ажлын байраа зохион байгуулж, орон сууцанд амьдар. Бизнесийн ажил хэрэг амжилттай байж илүү их боломжийг авчирна. Магадгүй танд удахгүй аялах боломж нээгдэж болох юм. Оюутнууд сургалтын бүлэг зохион байгуулж, мэдлэгээ бусадтайгаа хуваалцана.

 

Охины орд (8/23-9/22): Өнөөдөр бол их санасан зүйл бага үр дүн гаргадаг эдгээр өдрүүдийн чинь л нэг. Амьдрал чинь шилжилтийн үедээ явж байна. Тиймээс сэтгэл ханамжтай байдал чинь удаан үргэлжлэхгүй. Охиныхон нууцыг чанд хадгалдаг ч найз нөхөд тань таныг туршин хов жив тараасан гэж гүтгэж магадгүй. Хэдийгээр та өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээ хайрлаж, халамжилдаг боловч та бол өөрийн амьдралынхаа гол тоглогч нь шүү.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн өдөр. Чухал сэдвээр суралцах, сонирхолтой семинарт хамрагдах, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зүйлсээс баяр хөөрийг мэдрэх болно. Өнөөдөр болох ямар нэгэн тэмдэглэлт арга хэмжээ анхаарал татсан байх хэрэгтэй бөгөөд олон нийтийн өмнө илтгэл тавих байдал шинээр эхлэнэ.
 

Хилэнцийн орд (10/23-11/21):  Ихэнх хилэнцүүдийн хувьд аз туршисан өдөр болно. Зүүд зөнтэй байна. Шинэ ажил эхлэх гэж байгаа бол урьдаас сайн тооцоолоорой. Дараа хоёр дахин ихийг авахын тулд заримдаа өгөх ёстой болдгийг бүү март. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул.

 

Нумын орд (11/22-12/21):  Эргэлзээ тээнэгэлзээгээр дүүрэн өдөр. Нар болон санчир гарагийн харилцан нөлөөллийн энэ үед та өөрийн нэр хүнд, зорилгын талаар нухацтай бод. Энэ бүхний төлөө хийсэн ажил хэцүү байж болох боловч танд шагнал урамшууллыг авч ирнэ. Хурц иртэй зүйл болон үзүүртэй зүйлээс хол бай.


 

Матрын орд (12/22-1/19):  Хоёрдмол өдөр. Хамтарсан хөрөнгө мөнгөний асуудлыг дахин нягтлах хэрэг гарах боловч хэрвээ бүх зүйл шударга, цэгцтэй байх юм бол яриа хэлэлцээр нь ашиг тустай, эерэг байж чадна. Од гараг таны хайрын холбоог ивээх тул онцгой нэгэнд цаг заваа зарцуулаарай. Үдшийг эрт амарч маргаашийн ажлаа эрч хүчтэй эхлүүлээрэй.

 

Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр хумхынхан дотоод ертөнцөө нээх хүсэлтэй байж магадгүй. Оюуны чадавх хурцадна. Энэ өдөр хүний мөн чанарыг тусгасан сонирхолтой өдөр байх болно. Архи дарс уух, амьтны гаралтай хоол идэхэд зохимжгүй. Өөрийн сэтгэлд тайван энх амгалан байдлыг бүрдүүл.

 

Загасны орд (2/19-3/20):   Таатай өдөр. Энэ өдөр цалин орлого илүүтэй шинэ ажил хайхад тааламжтай. Зураг, уран баримал, зөгнөлт урлагийн бүтээл зэрэг сонгодог бүтээл эхлэхэд тохиромжтой цаг. Авьяасаа нээж, театрын найрал дууны бүлэгт элсэх нь сэтгэл хангалуун байлгана. Нөхөрлөн үерхэх нь сайн байх ба бизнестай холбоотой зүйлсэд амжилт олно.


Өнөөдрийн зурхай /2014.05.19/  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй