Шууд Chart

М.Мягмаржаргал энэ сарын 28-нд эхний тулаанаа хийнэ

2021-07-23 21:16:50

Түүний өрсөлдөгч Их Британийн боксчин Прайс Лаурен 1994 онд төрсөн 27 настай, 2019 онд зохион байгуулсан  ДАШТ-д түрүүлж дэлхийн аварга болсон.

Мөн Прайс Лаурен 2018 онд Шинэ Дели хотноо болсон ДАШТ-ий хүрэл, “Минск-2019” Европын АШТ-ий алт болон ЕАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм байна.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187,  эмэгтэйчүүдийн 5 жинд 102 боксчин, нийт 13 жинд 289 тамирчин энэ сарын 24-нөөс ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Мягмаржаргал энэ сарын 28-нд эхний тулаанаа хийнэ  
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй