Шууд Chart

Ц.Анударь шигшээ наймд шалгарахад ганцхан оноо дутлаа

2021-07-25 10:05:03

Олимпын буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин цэц сорьсны дунд Монголын хоёр мэргэн бууч байв. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.

Долоо дахь олимпдоо онч сорьж буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноо авч 30 дугаар байрт жагслаа. Түүний хувьд энэ сарын 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд цэц сорих юм.

Ташрамд дуулгахад, 10 метрийн хийн гар бууны дасгалд БНХАУ-ын Жиан Раншин (587), Грекийн А.Коракаки (585), ОХУ-ын В.Бацарашкина (582), БНХАУ-ын Лин Ю Мэй (579), Францын М.Ламоле (578), Болгарын А.Костадинова (578), Украины О.Костевич (577), Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, медалийн төлөө буудахаар болов.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Анударь шигшээ наймд шалгарахад ганцхан оноо дутлаа  
Үзсэн: 1756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй