Шууд Chart

Л.Сосорбарам Узбекистаны жүдочийг өчих мэхээр цэвэр яллаа

2021-07-25 11:10:41

“Токио – 2020” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 кг жингийн урьдчилсан шатны барилдаанууд 10:00 цагт эхэлсэн бөгөөд медалийн төлөөх барилдаан 16:00 цагт үргэлжилнэ.

Тодруулбал, Л.Сосорбарам 52 кг-д таарсан эхний учраа Узбекистаны Д.Келдиороваг өчих мэхээр цэвэр ялж, гараагаа сайн эхэллээ. Тэрбээр тун удахгүй дараагийн учраа Швейцарын Ф.Кохертой шилдэг наймд үлдэхийн төлөө барилдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Л.Сосорбарам Узбекистаны жүдочийг өчих мэхээр цэвэр яллаа  
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй