Шууд Chart

Токиогийн олимпын боксчдын тулааныг Монголоос хоёр шүүгч дэнсэлж байна

2021-07-25 15:20:36

“Токио-2020” 3уны олимпын XXXII наадмын боксын тэмцээний ринг дээр гарч байгаа шилдэг боксчдын тулааныг Монгол Улсын хоёр шүүгч дэнслэн шүүж байна.

Тухайлбал,

Олимпын наадамд боксын шүүгчээр ажиллаж буй Цэрэнхандын Цогтгэрэл одоогоос сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан юм. ОУСБХ/АИБА/-ны 3 одтой буюу олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ Ц.Цогтгэрэл тив, дэлхийн болон олон улсын томоохон тэмцээнийг амжилттай шүүж байсан туршлагатай шүүгч юм.

Токиогийн олимпын шүүгчээр сонгогдсон О.Мандахбаярын аав Р.Отгонбаяр 1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын боксчдын анхны дэлхийн аваргын медальт тамирчин билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Токиогийн олимпын боксчдын тулааныг Монголоос хоёр шүүгч дэнсэлж байна  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй