Шууд Chart

СЗХ: Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн анхааралд

2021-07-26 12:41:50

Санхүүгийн зохицуулах хорооноос “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга, үнэлгээний хуудас”-ыг нийт зохицуулалттай салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдүүд бөглөж, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор холбогдох цахим хаягаар ирүүлэх тухай мэдэгдсэн /http://www.frc.mn/a/3666/. Уг асуулга нь мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрийн МУТС эрсдэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, эрсдэлд өртөмтгий байдлыг үнэлэх, салбарын ерөнхий төвшинг тодорхойлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилготой тул асуулгыг бөглөөгүй мэдээлэх үүрэгтэй этгээдүүд асуулгын хуудсыг ирүүлэхийг мэдэгдье.

Үнэлгээний хуудсыг заасан хугацаанд ирүүлээгүй мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу СЗХ-ноос албан шаардлага хүргүүлэх, торгууль, захиргааны шийтгэл ногдуулах, эрх бүхий албан тушаалтныг өөрчлөхийг үүрэг болгох, цаашлаад тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэргээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч ажиллахыг анхааруулж байна.

Иймд, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга, үнэлгээний хуудас”-ыг доорх холбоосоор Excel файл хэлбэрээр татан авч бөглөн, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор салбарын харгалзах цахим хаягт ирүүлнэ үү.

Жич: Салбарын нэр дээр дарахад Excel файл автоматаар татагдах болно. 2021 оны эхний хагас жилийн дүнгээр бөглөнө үү.

  1. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудsec_amlcft@frc.mn 
  2. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид: ins_amlcft@frc.mn
  3. Банк бус санхүүгийн байгууллагууд: nbfi_amlcft@frc.mn
  4. Хадгаламж, зээлийн хоршоодscc_amlcft@frc.mn
  5. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээдүүд: dpms_amlcft@frc.mn
  6. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэдdpms_amlcft@frc.mn
  7. Үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын байгууллагуудrea_amlcft@frc.mn

Нэмэлт мэдээллийг дээрх цахим шуудангийн хаяг болон 51-261113 дугаараас авах боломжтой.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


СЗХ: Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн анхааралд  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй