Дулааны улирал эхэлж, ой мод, өвс ихтэй газраар зорчих нь нэмэгдэхтэй зэрэгцэн хачигт хазуулах эрсдэл өсдөг.
Хачиг нь цус сорох үедээ нян, вирус, паразит зэргийг дамжуулж, хүн болон мал амьтанд халдварт өвчин үүсгэдэг.
Та дараах энгийн зөвлөмжийг хэрэгжүүлснээр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой.
• Ой, өвстэй газар явахдаа битүү, цайвар хувцас өмсөх
• 2-3 цаг тутамд биеэ шалгах
• Хачиг үргээгч, хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх
• Хачигт энцефалитын эсрэг вакцинд хамрагдах
• Хачиг хазсан тохиолдолд зөв аргаар яаралтай салгах
• Ноос, ноолуур зэрэг түүхий эдийг гэртээ хадгалахгүй байж, урьдчилан сэргийлэхийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс уриалж байна.
| Хачгаар дамжих халдвараас сэргийлье | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.