Төрсөн цагаас нь эхлэн охидод эрүүл ахуйн зөв дэглэм хэвшүүлэх нь ирээдүйд өвчин эмгэгээс сэргийлэх ач холбогдолтой. Тиймээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Сарын тэмдэг ирээгүй өсвөр насны охид өдөрт 2-оос доошгүй удаа гадна бэлэг эрхтнээ урсгал усаар угаах хэрэгтэй. Шүршүүрт орох нь хамгийн сайн арга юм. Эхлээд гадна бэлэг эрхтэн, дараа нь гуяны арьс, хамгийн сүүлд шулуун гэдсээ угаана.
2. Охид, эмэгтэйчүүд бэлэг эрхтэнээ зөв угаах нь чухал. Дээрээс доош цэвэр усаар угаана. Энэ нь эрүүл ахуйн зөв хэвшил юм.
3. Эрүүл ахуйн хувьд охид өөрийн гэсэн алчууртай байх ёстой. Янз бүрийн угаалгын шингэн хэрэглэх нь үтрээний орчинг өөрчлөх учир цэвэр усаар угаана. Угаалга хийж дуусаад зөөлөн алчуураар арчина.
4. Охидын ариун цэврийг сахихад тусгай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Үтрээ нь хүчиллэг орчинтой, маш нарийн бүтэцтэй тул шүлтлэг саван, шүршүүрийн гель нь амархан гэмтээдэг.
5. Зөвхөн эмийн санд өргөнөөр худалдаалагддаг тусгай бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь үтрээний орчинг өөрчлөхгүй учир ямар нэг таагүй нөхцөл үүсэхгүй.
6. Янз бүрийн угаалгын тусгай бүтээгдэхүүн хэрэглэх бол эмчээс зөвлөгөө аваарай.
7. Бэлэг эрхтэний эмзэг хэсгийг гэмтээж болзошгүй тул охид угаалга хийхдээ хөвөн, угаалгын алчуур хэрэглэхээс зайлсхий. Угаах ус бүлээн байх ёстой.
8. Сарын тэмдэг ирсэн үед эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих нь чухал. Бэлэг эрхтэнийг өдөрт 2-3 удаа угаана. Чанартай ариун цэврийн хэрэглэл сонгож 4 цаг тутамд сольж хэвшээрэй.
9. Бэлгийн бойжилтын өмнөх насны охид өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглэж болохгүй.
10. Дотуур хувцас нь үргэлж цэвэр, болж өгвөл хөвөн даавуун байх ёстой бөгөөд ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
ЭБЭ-ийн их эмч А.Гэрэлмаа
| Охидод өгөх бяцхан зөвлөгөө | ||
| Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.