Шууд Chart

Монгол Улсын шатарчид 19250 ам.долларын шагналын эзэн болцгоолоо

2021-07-28 10:29:07

Энэ сарын 11-нээс ирэх наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд ОХУ-ын Сочи хотын Глактика цогцолборт зохиогдож буй зөвхөн өндөр зэрэглэлийн шатарчид оролцдог дэлхийн хэмжээний томоохон тэмцээн

Дэлхийн шатрын холбооноос дэлхийн шилдэг 39 улсын шатрын холбоодод эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шатарчин нэр дэвшүүлэх эрхийн дагуу Монголын шатрын холбооноос 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эрэгтэй ангилалд ИМ Д.Батсүрэн, эмэгтэй ангилалд ЭОУМ Т.Мөнхзул үндэсний ялагчаар шалгарч эх орноо төлөөлөн оролцох эрх, Ази тивийн аварга шалгаруулах хайбрид тэмцээнээс ОУМ С.Ган-Эрдэнэ 8 дугаар байрт шалгарсан амжилтаараа дэлхийн хэмжээний тэмцээнд улсынхаа далбааг хоёр дахь удаагаа намируулах эрхээ бахархалтайгаар авсан бол 2019 оны Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга, ОУМ/ЭИМ Б.Мөнгөнтуулын хувьд түүний бахдам амжилтуудыг үндэслэн ДШХ-ны eрөнхийлөгчийн цагаан хуудaс урилгаар оролцуулах болсон.

Ийн Монгол Улсын шатарчид нийтдээ 19250 ам.долларын шагналын эзэн болцгоолоо. Тодруулбал, Дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэн тэмцээнд оролцсон ИМ Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ нар тус бүр 3750 ам.долларын шагнал хүртсэн бол хоёрын даваа хүртэл оюуны бядаа гайхуулж чадсан ЭОУМ Т.Мөнхзул 5000 ам.долларын шагнал, гурвын даваа хүртэл шилдгийн шилдэг 32 шатарчны нэг болж өрсөлдсөн МУГТ, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул 6750 ам.долларын шагнал хүртэхээр боллоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол Улсын шатарчид 19250 ам.долларын шагналын эзэн болцгоолоо  
Үзсэн: 2905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй