Шууд Chart

Токиог далайн хүчтэй шуурга чиглэн ойртож байна

2021-07-28 11:39:22

Япон улсыг далайн хүчтэй шуурга чиглэн ойртож байгаа талаар NHK агентлаг дамжууллаа. Тодруулбал, тус улсын зүүн хэсэгт эргийн бүсийг чиглэн ойртож байгаа аж. Цаг уурын албаныхан далайн хүчтэй шуурганы хамтаар хүчтэй хар салхи, их хэмжээний аадар бороо болон далайн өндөр давлагаа эргийн бүсийг дайрах болно хэмээн анхааруулсан байна.

Мөн далайн хүчтэй шуурганы агаарын даралт төв хэсэгтээ 992 гектопаскаль байгаа бол салхины дээд хурд нь 108 км цаг хүртэл ширүүснэ гэжээ. Японы баруун-хойд зүгийг чиглэн ойртож байгаа далайн хүчтэй шуурганы хүч өнөөдрөөс улам нэмэгдэж болзошгүй хэмээн анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токиог далайн хүчтэй шуурга чиглэн ойртож байна  
Үзсэн: 3328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй