Шууд Chart

НҮБ: Афганистанд хохирол амсаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна

2021-07-28 13:02:35

Нэгдсэн Үндэстний байгууллагаас Афганистан улс дахь Талибан хөдөлгөөн болон аюулгүйн хүчний хоорондын мөргөлдөөний уршгаар хохирол амсаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Афганид дэмжлэг үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газрын тайланд дурдсанаар, энэ оны эхний хагасын байдлаар тус улсын нийт хүн амын дунд мөргөлдөөний улмаас хохирсон иргэдийн тоо 5183-т харин  амиа алдсан иргэдийн тоо 1659-т хүрсэн гэж бүртгэгджээ. Тэгвэл энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 47 хувиар өссөн дүн юм байна. энэ нь тус байгууллагын 2009 оноос хойш явуулсан судалгаан дотроос хамгийн өндөр дүнд тооцогджээ.

Хохирол амссан иргэдийн дотор 1682 нь бага насны хүүхдүүд байгаа бол энэ нь хохирол амссан нийт хүн амын 32 хувийг эзэлж байгаа аж. Афгани дахь АНУ-ын цэргүүд ирэх 8 дугаар сарын сүүл гэхэд тус улсын нутаг дэвсгэрээс бүрэн гарахаар зэхэж байгаа энэ үед Талибан хөдөлгөөний дайчид давшилтаа улам эрчимжүүлсээр байна.

Ингэснээр тус улс дахь нөхцөл байдал улам дордож байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Афганистаны 35 мянга гаруй энгийн номхон иргэд зэвсэгт мөргөлдөөний уршгаар амиа алдсан бол ойролцоогоор 65 мянга гаруй хүн шархадсан талаар Афганид дэмжлэг үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газрын тайланд онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Афганистанд хохирол амсаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй