Шууд Chart

Чөлөөт бөх, хүндийг өргөлтийн тамирчид “Токио”-г зорилоо

2021-07-28 18:15:23

Токио-2020 олимпын тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний тамирчин Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксчин Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна.

Энэ удаагийн олимпод Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүх буюу зургаан жинд эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөнө.

Харин хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх юм.

Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаныхан гэсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Японы нийслэл Токиод очих бөгөөд чөлөөт бөхийн тамирчид наймдугаар сарын 1-нээс олимпын дэвжээнд өрсөлдөж эхэлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чөлөөт бөх, хүндийг өргөлтийн тамирчид “Токио”-г зорилоо  
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй