Шууд Chart

Индонез улсад өдөрт 2000 гаруй хүн нас барсан тохиолдол бүртгэгдлээ

2021-07-29 13:14:03

Коронавирусний халдвар өндөр байгаа Азийн орнуудын нэг бол Индонез юм. Тус улсад “Ковид-19” халдвараас үүдэлтэйгээр өдөрт бүртгэгдэж байгаа эндэгдлийн тоо шинэ дээд түвшинд хүрээд байна.

Өнгөрсөн мягмар гарагт Индонез улсад шинэ коронавирусний халдварын 45 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол өчигдөр "Ковид-19"-ээс үүдэлтэй өвчлөлөөр 2060 гаруй хүн нас баржээ. Тус улсад шинэ коронавирусний хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдөрт 2000 гаруй эндэгдэл бүртгэгдсэн тохиолдол байгаагүй гэдгийг албаныхан хэлж байна.

ДЭМБ-ын судалгаагаар Индонез улс "Ковид-19" өвчнөөс үүдэлтэй өдөрт бүртгэгдэж байгаа эндэгдлийнхээ үзүүлэлтээр дэлхийд хамгийн эхэнд бичигдэж байна. Өнгөрсөн сараас буюу Дельта хувилбар бүртгэгдсэнээс хойш  Индонезод  коронавирусний халдвар эрс хурдацтайгаар тархах болжээ.

Нийслэл Жакарта болон бусад халдвар өндөртэй бүс, мужийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа тухай NHK дамжууллаа. Одоогоор Индонезод коронавирусний халдварын нийт тохиолдол 3.2 саяд хүрсэн бол  нийт эндэгдэл 86 мянгыг давжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез улсад өдөрт 2000 гаруй хүн нас барсан тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй