Шууд Chart

Монголын “Zeus” баг 47 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд уригдлаа

2021-07-30 11:45:58

Өнгөрсөн нэгдүгээр сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байр, дөрөвдүгээр сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээний дэд байрт орсон Монголын “Zeus” баг энэ сарын 22-25-нд болсон дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational - 2021) тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байр эзэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Ийн “Zeus” баг тус тэмцээний дөрөвдүгээр байрын шагналын мөнгө болох 155 мянган ам.доллар (434 сая төгрөг)-ыг UNICEF-д хандивлах эрхтэй болсон юм.

Түүнчлэн “Zeus” баг “PUBG mobile” тоглоомын энэ зуны дараагийн том тэмцээн болох ирэх сарын 2-15-ны хооронд зохион байгуулагдах БНХАУ-ын “Huya cup: Mighty men all star - 2021" тэмцээнд уригджээ. бөгөөд Монголын “Zeus” баг Өмнөд Ази бүсийг төлөөлөн оролцоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын “Zeus” баг 47 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд уригдлаа  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй