Шууд Chart

"Microsoft" хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боломж олгох таван жилийн амлалт зарлалаа

2021-07-30 14:39:04

Тухайлбал, “Immersive Reader” уншигч технологи, “The Xbox”-н дасан зохицох чадвартай удирдлага, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан нүүр танигч “Seeing AI” гэх мэт нь тэдний бодит хүчин чармайлтын үр дүн юм. Тус компанийн ерөнхийлөгч Брэйд Смитийн хэлж байгаагаар хамгийн сүүлд Вашингтоны их сургуультай хамтарсан хүртээмжийг нэмэгдүүлэх баг нүдээр удирдаж болдог “Windows 10” үйлдлийн систем дээр ажиллаж байгаа юм.

Мөн тус компанийн зүгээс өгч байгаа амлалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг явуулах бөгөөд 12 өөр улс оронд аутиземтай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр төлөвлөөд байгаа юм.

Энэ оны 4 дүгээр сараас эхлэн “Microsoft” корпорацын ерөнхийлөгч Брэйд Смит хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллах хүч буюу хүний нөөцөд оруулах таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Эдгээр хүмүүст ажиллах боломжийг олгох нь энэ удаагийн 5 жилийн төлөвлөлтийн гол зорилго гэж үзэж байгаа юм.

Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Хүртээмжтэй байдалд “Microsoft”-ийн оруулсан хамгийн чухал хувь нэмэр нь бидний хийсэн ажил биш. Харин үйлчлүүлэгчид болон харилцагчдадаа хүртээмжтэй байгууллага байх амлалтаа биелүүлэхийн тулд технологийг ашиглахад туслах болно гэж бид үзэж байна” гэжээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо


"Microsoft" хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боломж олгох таван жилийн амлалт зарлалаа  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй