Шууд Chart

Монголын үндэсний олимпын хороо мэдэгдэл гаргалаа

2021-07-30 16:25:37

.

Энэ хугацаанд цахим болон биет орчинд Олимпын лого/таван цагариг/, “Токио-2020” Олимпын наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байна.

Олимпын Харти болон Монголын үндэсний олимпын хорооны дүрэм, Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний дагуу дээрх өмчийг бараа, материал дээр хэвлэн ашиг олох, өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаанд хавсаргах зэрэг арилжааны зорилгоор ашиглаж буй аливаа үйлдэл нь хориотой тул хууль бус үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг анхааруулж байна.

Монголын үндэсний олимпын хороо нь Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах эрх бүхий байгууллагын хувьд холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.

Та бүхнийг оюуны өмчийг дээдлэн Олимпын хөдөлгөөний дүрэм, журмыг хүндэтгэж, үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна.

Монголын үндэсний олимпын хороо


Монголын үндэсний олимпын хороо мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 3346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй