Шууд Chart

Гадаа талбайд зохион байгуулах спортын тэмцээний үед мөрдөн ажиллах удирдамж батлагдав

2021-08-03 14:24:40

Гадаа талбайд зохион байгуулах спортын тэмцээний үед коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, мөрдөн ажиллах ерөнхий удирдамж

Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Улсын онцгой комиссын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлийн 5 дахь заалтын 5.1 дэх хэсэгт Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг коронавируст халдвар буюу Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах, мөрдөх ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас боловсруулан батлах чиглэл өгөгдсөний дагуу

Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах,  спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна.

Спортын холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй, аймаг, нийслэл, дүүргийн онцгой комиссын шийдвэргүй , хариуцлагын гэрээ байгуулаагүй аливаа тэмцээн зохион байгуулахыг хориглоно. Гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар /орон нутгийн Онцгой комисс/ үзэгчгүй тэмцээний зохион байгуулалтын үйл ажиллагаа, коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын хэрэгжилтэд холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор бүх талын хяналт тавьж ажиллана.

Холбогдох мэдээлэл, удирдамжийн талаар асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулна уу. Утас: 51-264136; 95005875 Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтэс

Биеийн тамир, спортын улсын хороо

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гадаа талбайд зохион байгуулах спортын тэмцээний үед мөрдөн ажиллах удирдамж батлагдав  
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй