Шууд Chart

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

2021-08-03 16:04:02

Хөвсгөл аймаг Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай  хамтран зохион байгуулахаар тусгасан.

Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдлаа.

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлыг эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай байгаа. БОАЖЯ-аас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулах нь зүйтэй гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлов.   

Живсэн Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэв.  Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсгийн хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү болон холбогдох бусад албаныхан оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй