Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан хаагчдын санаачлагаар эхэлсэн “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аян үргэлжилж байна.
Тус аяны хүрээнд өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт "Ковид-19"-ийн эсрэг эмчилгээний багц, хамгаалах хувцас хэрэглэл бусад эд материалыг хүлээлгэн өглөө.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир "Манай эмнэлгийн улаан бүс болох ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх тасгуудад нэн шаардлагатай зүйлсийг хандивлаж байгаад эмчлүүлж буй иргэд болон Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж талархал илэрхийлье" гэсэн юм.
Ийнхүү сэтгэл зүрхээрээ нэгдэж өргөсөн та бүхний хандив эздэдээ хүргэгдсээр байна гэж Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээллээ.
“Сэтгэлээрээ эмчилье” аяны хандив Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ | ||
Үзсэн: 463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.