Шууд Chart

Олимпын баг тамирчдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ

2021-08-05 10:24:13

Баг тамирчдаа Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ны  дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хамтдаа  угтан авч, баяр хүргэлээ.

Тодруулбал, "Токио-2020" зуны XXXII наадмаас Монголын багийн хүртээд буй 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болох жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарт болон дасгалжуулагчдад олимпоос медаль хүртэж, олон түмнээ баярлуулан, зорьсон зорилгодоо хүрч, нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж чадсанд баярлаж мөн бахархан талархаж байгаагаа Ц.Одонбаяр илэрхийлж, Монгол уламжлал ёсоор медаль хүртсэн тамирчдад алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүг цэцгийн баглааны хамтаар өргөн барьж цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Биеийн тамир, спортын улсын хороо


Олимпын баг тамирчдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй