Шууд Chart

БНХАУ “Ковид-19” цар тахлын эсрэг хяналтаа чангатгаж байна

2021-08-05 12:14:54

БНХАУ-ын эрх баригчид коронавирусний халдварын тархалт эргээд нэмэгдсэнтэй холбогдуулан, хэд хэдэн муж, хотод цар тахлын эсрэг хяналтаа чангатгаж байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар Хятадын 33 мужийн 35 хотод "Ковид-19" цар тахлын халдвар тохиолдол бүртгэгджээ. Хятадын Зяньсу мужийн Янжоу хотод гэхэд хөл хорионы дэглэм тогтоож, айл өрхүүдийн гадна 24 цагийн харуул хамгаалалт гаргасан байна. Хүнсний зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, эмийн сангаас бусад үйлчилгээний бүх газруудыг түр хаажээ.

Мөн дотоодын бүх нислэг, хот хоорондын таксины үйлчилгээг ч зогсоожээ. Мөн Хенан мужийн Жэнжоу хотод цар тахлын халдварын хяналтдаа авахын тулд мягмар гарагийн үдээс хойш бүх нийтээр нь шинжилгээнд хамруулах ажиллагаа эхлүүлжээ. Шинжилгээг хоёр хоногийн дотор авч дуусахаар төлөвлөсөн байна. Мөн тус хот спорт төв, номын сан, музей зэрэг олон нийтийн бүх байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Түүнчлэн Хятадын зүүн бүсийн Фужиан мужийн Шямэнь хотод 1000 гаруй сайн дурынхныг дайчилж, иргэдэд 24 цаг шуурхай үйлчлэх тусгай дугаарууд ажиллуулж байгаа юм байна. Хятадын төвийн бүсийн Ухань хот мягмар гарагаас эхлэн бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ “Ковид-19” цар тахлын эсрэг хяналтаа чангатгаж байна   
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй