Шууд Chart

Япон Астразенекагийн вакциныг онц байдлын дэглэмтэй мужууддаа нийлүүлнэ

2021-08-05 15:40:25

Япон улсын засгийн газар цар тахлын онц байдлын дэглэм тогтоосон зургаан муждаа энэ сарын дундуур АстраЗенекагийн вакцины нийлүүлэлт хийж эхлэхээр болжээ. Гэхдээ Японы эрх баригчид АстраЗенекагийн вакциныг цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэсэн үндэслэлээр 40-өөс доош насны иргэдэд хийхгүй юм байна.

Токио, Канагава, Чиба, Сайтама, Осака, Окинава мужуудад тэргүүлэх ач холбогдол өгч, улсын хэмжээнд нийт 2 сая тун вакциныг хүргэхээр төлөвлөжээ. Вакцины түгээлтийг 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сар дуустал хэрэгжүүлэх юм.  Япон улс АстраЗенекагийн вакциныг вакцины хөтөлбөртөө хэрэглэхийг даваа гарагт зөвшөөрсний дараа тус улсын эрүүл мэндийн яам вакцины эхний нийлүүлэлтийг хийхээр төлөвлөгөө гаргажээ.

Дээрх зургаан мужаас Токиод 580 мянган тун, Осакад 358 мянган тун вакциныг тус тус нийлүүлэхээс гадна 8 дугаар сарын 23-наас бусад мужуудад тус бүрд нь 1000 тун вакциныг хүргэхээр эрүүл мэндийн яам нь төлөвлөжээ.

Эрүүл мэндийн яамны нь мэдээлснээр АстраЗенекагийн вакциныг бусад вакцинаас харшилж магадгүй болон хилийн чанадад АстраЗенекагийн вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст голлон хийх аж. Японы эрүүл мэндийн яам вакцинд хамруулахын тулд иргэдэд АстраЗенекагийн вакцины үр нөлөө, аюулгүй байдлыг сайтар тайлбарлаж, вакцины цэг байгуулж ажиллахыг мужийн эрх баригчид даа зөвлөсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон Астразенекагийн вакциныг онц байдлын дэглэмтэй мужууддаа нийлүүлнэ   
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй