Шууд Chart

Аянга агаар цэвэрлэх химийн чухал эх үүсвэр байж болох юм

2021-08-18 12:33:50

Шуурганы араас онгоцоор хийсэн ажиглалтын үр дүнгээс харахад аянга нь исэлдүүлэгч хэмээх агаар цэвэршүүлэгч олон химийн бодис гаргах чадвартай болохыг судлаачид Science сайтад мэдээлсэн.

Исэлдүүлэгчид нь метан зэрэг бохирдуулагчидтай урвалд орж, усанд илүү уусдаг эсвэл илүү наалдамхай молекулууд үүсгэж агаарыг цэвэршүүлэхэд тусалдаг бөгөөд ингэснээр дэлхийн агаар мандлаас амархан бороо орох эсвэл гадаргуу дээр наалдах боломжийг олгодог.

Аянга нь азотын исэл үүсгэдэг тул гидроксил радикал гэх мэт исэлдүүлэгчид үүсгэж болохыг судлаачид мэддэг боловч аянга нь эдгээр олон исэлдүүлэгчийг шууд үүсгэдэг болохыг хэн ч батлаагүй байгаа билээ.

2012 оны 6 дугаар сард НАСА-гийн тийрэлтэт онгоц Колорадо, Оклахома, Техас мужууд дээр аянгын үүлэнд хоёр исэлдүүлэгчийг хэмжжээ. Тэдгээрийн нэг нь OH гидроксил радикал нөгөөх нь гидропероксил радикал HO2 хэмээх ижил төстэй исэлдүүлэгч байв.

Аянга болон агаарын цахилгаанжуулсан бусад бүсээс үүссэн OH ба HO2 молекулуудын нийлбэр концентраци нь эдгээр үүлний зарим хэсэгт нэг их наяд тутамд хэдэн мянган хэсэгт хүрч байв. Өмнө нь агаар мандалд ажиглагдсан OH-ийн хамгийн их концентраци нь нэг их наяд тутамд хэдэн хэсэг байжээ. Хамгийн их HO2 ажиглагдсан нь нэг их наяд тутамд 150 орчим хэсэг байв.

Гэвч сүүлд хийсэн лабораторийн туршилтаар цахилгаан эрчим хүч нь үнэхээр ийм хэмжээний OH ба HO2 үүсгэдэг болохыг харуулсан нь эдгээр исэлдүүлэгч дохионууд бодит болохыг батлахад тусалжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт 1800 орчим аянга цахилгаан хүчтэй шуурч байна гэж үздэг тул Бруне болон түүний судалгааны багийнхан ойролцоогоор агаар мандлын OH-ийн 2-16 хувийг эзэлдэг гэсэн тооцоог гаргажээ.

Илүү нарийвчлалтай тооцоолохын тулд илүү их аянгын үүл ажиглах шаардлагатай болно. Аянга агаар мандлын химийн найрлагад хэрхэн нөлөөлж байгааг ойлгох нь цаг уурын өөрчлөлт аянга цахилгаан ихтэй болоход чухал ач холбогдолтой болж магадгүй юм.

Э.Нямдаваа /ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн/


Аянга агаар цэвэрлэх химийн чухал эх үүсвэр байж болох юм  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй