Шууд Chart

“Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор” байгуулах ажлын хэсэг хуралдав

2025-08-21 11:45:28

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хангайн бүсийн АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор” байгуулах ажлын хэсэг хуралдлаа.
 
Ажлын хэсгийн гишүүд цогцолбор байгуулах эрх зүйн орчин, хэрэгцээ шаардлага, санхүүжилтийн асуудал, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ярилцаж, сургалтын хөтөлбөр боловсруулах, эмнэлзүйн сургалтын орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах, цогцолборын үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэх талаар холбогдох шийдвэрийг гаргалаа.
 
Уг цогцолбор байгуулагдсанаар тус бүс нутагт сувилагч болон эрүүл мэндийн ажилтан бэлтгэх боломж нэмэгдэж, сувилахуйн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахын зэрэгцээ Хангайн бүсийн эмнэлгүүдийн ачаалал буурч, монгол уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, нүүр ам судлалын чиглэлийн үйлчилгээ өргөжих боломжтой болох юм.
 
Мөн бүсийн онцлогт тохирсон судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  

“Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор” байгуулах ажлын хэсэг хуралдав  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй