Шууд Chart

Чингис хаан ОУНБ руу шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн цагийн хуваарь

2025-08-19 16:48:10

Чингис хаан ОУНБ руу шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг танилцуулж байна.
 
БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн 7 автобусаар Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлд иргэдэд үйлчилж байна.
 
Иргэдээс тус чиглэлд шөнийн цагаар нийтийн тээврийн хэрэгсэл явуулж өгнө үү гэсэн санал хүсэлт ирүүлсний дагуу ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийг шинээр нээж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчлэхээр боллоо.
 
Тус чиглэлийн цагийн хуваарийг танилцуулж байна.
 
-Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 21:20, 01:10, 05:00
 
-Чингис хаан ОУНБ-д ирэх цаг: 22:50, 02:40, 06:30
 
-Чингис хаан ОУНБ-аас хөдлөх цаг: 23:30, 03:20, 07:10
 
-Сүхбаатарын талбайд ирэх цаг: 01:00, 04:50, 08:40
 
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Чингис хаан ОУНБ руу шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн цагийн хуваарь   
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй