
2025 онд саятнууд шилжин суурьшиж буй гол улсаар Арабын Нэгдсэн Эмират, АНУ болон Италийг нэрлээд байна.
Энэ жил дэлхий даяар 142,000 орчим саятан шилжин суурьших төлөвтэй байгаа бөгөөд тэрбум тэрбумын хөрөнгийг тэд шинээр очсон газартаа аваачих болно.
"Henley & Partners" компани саятнуудын шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь аюулгүй байдал, татвар, амьдралын хэв маяг хэмээн тодорхойлжээ.
Баячууд татварын хөнгөлөлттэй, шилдэг сургалттай, хөрөнгө оруулалт хийх нөхцөл сайтай аюулгүй орон руу шилжин суурьшиж байна.
“Henley Private Wealth Migration Report” судалгаагаар 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142,000 саятан шилжин суурьших төлөвтэй байгаа аж.
"New World Wealth" компанитай хамтран бэлтгэсэн энэхүү судалгаанд хөрөнгөтэй хүмүүсийг татах тэргүүлэх улс орнууд болон тэдгээр улс руу орж буй хөрөнгийн хэмжээг харуулсан байна.
Шилжиж буй нийт хөрөнгийг тооцоолохдоо тухайн оронд шилжиж буй саятнуудын тоог тэдний дундаж цэвэр хөрөнгөөр үржүүлдэг бөгөөд энэ тоо зах зээл бүрт харилцан адилгүй байдаг.
Хөрөнгө оруулалт болон шилжилт хөдөлгөөний зөвлөх "Henley & Partners" компанийн хувийн харилцагчийн хэлтсийн дарга Доминик Волек "Business Insider"-д өгсөн ярилцлагадаа "2025 он бол шийдвэрлэх чухал үе" хэмээн онцлоод "Олон улсын хэмжээнд 142,000 саятан шилжин суурьших бөгөөд бидний сүүлийн арван жилийн турш хийсэн судалгаанд анх удаа Их Британи хамгийн олон саятныг алдаж буй улс болж байна. Энэ нь баячуудын дунд боломж, эрх чөлөө, тогтвортой байдал бусад оронд илүүтэй байгаа гэсэн ойлголт гүнзгийрч байгааг харуулж байна” гэжээ.
Эх сурвалж: ГИХГ
Саятнуудын шилжилт хөдөлгөөн эрчимтэй өсөж байна | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.