Шууд Chart

Шадар сайд С.Амарсайхан Улаан-Үд хотод ажиллав

2021-09-16 15:11:59

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод 9 дүгээр сарын 15-ны өдөр ажиллав.

Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дах эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо.

Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНБуриад Улстай хамтран хэд хэдэн соёл, шинжлэх ухааны арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар В.Б.Цыбикжапов дарга дурдав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Шадар сайд С.Амарсайхан Улаан-Үд хотод ажиллав  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй