Шууд Chart

Хятадын Сичуань мужид 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021-09-17 10:16:56

Хятадын Сичуань мужид өчигдөр 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн уршгаар 3 хүн нас барж, 60 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Гурван хүн маш хүнд бэртэл авсан гэж мэдээлж байгаа бөгөөд 7 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Хятадын газар хөдлөлтийн төвөөс өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн чичиргээ орон нутгийн цагаар өглөөний 4 цаг 33 минутад 4,3 сая хүн амтай Лужоу хотын ойролцоо 10 км-ийн газрын гүнээс бүртгэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын Сичуань мужид 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй