Шууд Chart

Кабул хотын цахилгаан станц орших бүсэд пуужин унажээ

2021-09-17 14:07:12

Афганистаны нийслэл Кабул хотын баруун-хойд зүгт хэд хэдэн пуужин унасан талаар тус улсын “Аамаж ньюс” хэвлэл мэдээллийн хэрэгслийн агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, пуужингууд Хаир-хана дүүрэг орчимд тус улсын нийслэлийн томоохонд тооцогддог цахилгаан станцын бүсэд унасан гэжээ.

Тэдгээр пуужингуудыг хаанаас харвасан болох мөн пуужингийн дэлбэрэлтийн дараагаар хэр хэмжээний хохирол учирсан эсэх түүнчлэн бэртсэн гэмтсэн болон нас барсан хүний талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна. Өнгөрсөн 8 дугаар сарын 30-нд АНУ цэргүүд нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа дуусгавар болгохтой зэрэгцээд Кабул хотын нисэх буудал руу алан хядах ажиллагааны бүлэглэл хэд хэдэн удаа пуужин харваж байсан ч АНУ-ын зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах систем тэдгээр пуужинг агаарт устгаж байсан юм.

Гэхдээ тэсрэх бодис тээвэрлэсэн байсан Исламын улс террорист бүлэглэлийн автомашиныг агаараас цохилт өгч устгах үеэр энгийн номхон иргэд өртөж амиа алдаж байсан нь олон улсын талаас ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Тус улсын нийт нутаг дэвсгэрийг эзлэн авч харьяаллаа тогтоон, засгийн эрхэнд гараад байгаа хэт тулгуур үзэлт Талибан хөдөлгөөнийхөн улс орныхоо нөхцөл байдал хяналт тавьж аюулгүй байдлыг бүрэн хангахаа нэг бус удаа мэдэгдээд байгаа билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кабул хотын цахилгаан станц орших бүсэд пуужин унажээ  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй