Шууд Chart

БНХАУ-ын зүгээс АНУ, Их Британи, Австралийн түншлэлд байр сууриа илэрхийллээ

2021-09-19 09:22:17

АНУ, Их Британи, Австралийн засгийн газрууд өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын гэрээ хийж, Австрали улсад цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц үйлдвэрлэхээр болсон. Энэ гэрээг Францын талаас хурцаар шүүмжилж  АНУ болон Австралид суугаа бүх  элчин сайдуудаа эгүүлэн татаж  байгаагаа мэдэгдсэн бол БНХАУ-ын зүгээс ч байр сууриа илэрхийлсэн юм.

Лхагва гарагт АНУ Их Британи, Франц улсууд ийнхүү тусгай гэрээ байгуулсан нь Францыг НАТО-гоос гарч, харин БНХАУ-ыг хатуу байр суурь илэрхийлэхэд хүргэлээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицзянь энэ үйлдлийг дүгнэж тус улсын байр суурийг илэрхийлэхдээ "Эдгээр улсууд дайн, сүйрлийг сурталчилсан хариуцлагагүй үйлдэл гаргалаа" гэсэн бөгөөд Австрали улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх үүрэг хүлээснийг нь эргэн сануулжээ.

Тэрбээр, "АНУ, Их Британи, Австралийн гэрээ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж, зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж байна. АНУ асуудал үүсгэхийг хүсч байгаа тул бид ОХУ-тай хамтран тэдний эсрэг зогсох болно. Бээжингийн зүгээс цөмийн зэвсэггүй орнуудын эсрэг ийм төрлийн зэвсэг ашиглахгүй гэсэн байр суурьтай байдаг. Хэрэв тэд сөргөлдөөн хүссэн бол бид ч зөрүүлээд хамгийн хүчтэй цохилтуудыг өгөх болно. АНУ, Их Британи, Австрали улсууд дайн, сүйрлийг сурталчилж байгаа бол манай улс эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграцчлалыг сурталчлах болно." гэсэн байна.

Харин Францын талаас гурван улсын байгуулсан гэрээг хурцаар шүүмжлэх болсон гол шалтгаан нь  2016 онд Австрали болон Францын засгийн газрууд 12 ширхэг шумбагч онгоц бүтээх 50 тэрбум долларын гэрээ байгуулсан. Гэтэл Австрали улс лхагва гарагт АНУ Их Британитай хийсэн гэрээнийхээ дараа Францтай өмнө хийсэн гэрээгээ шууд цуцалсан нь асуудлыг улам дэвэргээд байна. 

Таван жилийн өмнө Францтай байгуулсан шумбагч онгоц үйлдвэрлэх гэрээ нь Австралийн батлан хамгаалахын салбарын түүхэн дэх хамгийн том гэрээ болж байсан юм. Бямба гарагийн өглөө Францын ерөнхийлөгч Эмануэль Макрон элчин сайд, зөвлөхүүдээ эгүүлэн татахаа мэдэгдсэн бөгөөд, цаашлаад НАТО-оос гарах ч асуудал яригдаж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын зүгээс АНУ, Их Британи, Австралийн түншлэлд байр сууриа илэрхийллээ  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй